admin Нийтэлсэн: admin

Цалин нэмэх тухай асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ.

-Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж байна. Багш нарын цалинг нэмэх боломжтой юу?
-Цалин нэмэхтэй холботой асуудлуудыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно.

 

 

 

 

Энэ хэмжээнээс давбал эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө их. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид мэдэж байгаа. Зээлийн хүү, зээлээ төлөх гэж ямар их асуудал болдгийг бид мэднэ.

Анх 2011 онд зээл авахад авсан зээлийнхээ хүүд Монгол Улс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгсэн одоо би Сангийн сайдаар ажиллаж эхэлснээс хойш зөвхөн авсан зээлийнхээ хүүд 1.4 их наяд төгрөг төлж байна. Гэтэл Монгол Улсын Тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төсвийн зөвхөн зээлийн хүүдээ төлж байгаа юм. Үүнийг болиулаад төсвийг цэгцлээд явж байгаа юм. Төсөвт өр өндөр ачаалал өгч байгаа энэ үед дахин зээл авч цалин нэмбэл улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй.

 

 

 

-Үндсэн цалинд 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа. Засгийн газрын бодит боломж л энэ. Цалинг 50 хувь нэмнэ гэвэл 1 их наяд төгрөг шаардлагатай. Хэмнэлт гаргаж цалин нэмэх арга байж болно. Гэхдээ их наядаар нь мөнгө гаргах бодит боломж хомс. Ер нь ЗГ цалин нэмэх бодлого барьж ажиллаж байна.

Энэ удаагийн нэмэгдэл бол нэг удаагийн арга хэмжээ биш, цаашид жил бүр олгоод явах юм. Ийм хэмжээний орлогыг тогтвортой олгоно. Энэ нь Монгол Улсын 3.2 сая иргэний эрх ашигт нийцтэй гэв.

error: Content is protected !!