Нийтэлсэн: admin

Сүү, тараг элбэг, дэлбэг байгаа дээр хааяа нэг сүү ээдүүлэн , шар сүү уун, цөсөө хөөгөөд, ЭЭДЭМ идэж, ЭЛЭГээ цайруулж, цэвэршүүлээд, хамгаалаад аваарай. ЭЭДЭМ шиг ид шидтэн хаа ч байхгүй шүү. 37 ныхаа жил дээр төрөхдөө, үхээд босож билээ….

ИЖИЙ БУРХАН минь л ЭЭДЭМ авчирч өгч гартайгаа үлдэж байсан юм. Эхэс үлдээж, ихээхэн цус алдуулан, амь авах шахахдаа, ХАЛУУН кальци тариаг судасны гадуур шахсанаа нууснаас болж гар минь умаагаад татаж эхэлсэнг яаж ч тариа хийгээд зогсоож чадаагүй юм. Төрөөд нэг ч хоноогүй байж хөлдүү мах ч тавьж үзээд дийлдэггүй.

Харин ИЖИЙ БУРХАН Л

….. ЭЭДЭМ л аврах юм байна миний охин ЭЭДЭМ тавиарай гээд ЭЭДЭМ хийж ирээд тавьсан юм. Ингэж л гаргүй болох гэж байхад ганц шөнийн дотор л хорыг нь юу ч үгүй сороод гар минь аврагдаж билээ. Гэм нь тэр судас хатаж нарийссан…. ИЖИЙ БУРХАН минь дандаа АВРАЛЫН НАРАН болдог юм…

…… ИЖИЙ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ . ТА МИНЬ ЗУУ НАСАЛЖ, ЗУРГААДАЙ ТАЯГ ТУЛААРАЙ.

Өө бас бүсгүйчүүд минь шар сүү арьс зөөллөгч , арьсан дээр гарсан биржгэрийг, диатезны хатуурсан арьсыг зөөллөхдөө ямар сайн гэж санана аа….