admin Нийтэлсэн: admin

Уйлж болохгүй шүү!!

Би одоо 5 настай. Харин намайг 3 настай байхад аав минь ѳнгѳрсѳн. Ээж надад түүнийг хамгийн сайн аав байсан гэж үргэлж хэлдэг. Тэр аврагч байсан ба шатаж буй байшингаас 12 хүн авраад ѳѳрѳѳ тэндээ бурхантай уулзсан гэсэн. Бурхан аавыг минь маш баатарлаг байсан болохоор ѳѳрийнхѳѳ хамгийн итгэлтэй түшмэл болгосон гэнэ лээ. Ээж хэлэхдээ аав минь биенээсээ гараад бурхантай хамт явчихсан гэсэн. Харин бие нь түүнийг иртэл эндээ унтаж байдаг гэсэн. Гэхдээ би ээжээс яагаад аав минь гэртээ унтаж болдоггүй юм бэ гэж асуусан. Тэр хариуд нь хэрвээ тэр гэртээ унтаад байвал муу хүмүүс түүнийг сэрээчихдэг юм гэж билээ.


Би аавыгаа сэрээхгүй л байсан. Үнэхээр л муу хүмүүс сэрээчихдэг болохоор аавыг маань хайрцаганд хийгээд газарт нуучихсан байх л даа. Гэхдээ аав над дээр ирдэгээ. Намайг унтаж байхад ирээд үнсчихээд явдаг. Тэр их яаруу ажилтай байдаг болохоор уддаггүй байх л даа. Ээж маань удахгүй аавын араас явна гэж хэлсэн. Би одоо ээжийгээ сахиад эмнэлэгт байгаа л даа. Ээж маань хүмүүсийг хэт их хайрладаг болохоор түүний зүрх нь жижигхэн болчихсон гэсэн. Гэхдээ бурхан тэрэнд хүн болгоныг хайрла. Тэгвэл би чамайг ѳѳрийнхѳѳ дэргэд авнаа гэж хэлсэн гэсэн. Гэхдээ бурхан дээр очихдоо эмэгтэйчүүд нь халзан болдог гэж байна лээ. Ээж маань ч гэсэн халзан болчихсон…

Сүүлийн ѳдѳр бүсгүй хүүг дагуулан аавынх нь шарил дээр очив.

Тэрээр хүүдээ хандан

-Ээж нь ѳнѳѳдѳр бурханруу явна. Тийм болохоор миний хүү ѳнѳѳдѳр эгч дээрээ хононо шүү. Харин маргааш энд ирэхэд ээж нь аавынх нь хажууд унтаж байна за юу…(нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.) Харин миний хүү битгий уйлаарай! ойлгов уу?

-Үгүй ээ ээж ээ би яагаад уйлна гэж?

Та бурханруу явж байхад. Би сайн хүү болохоор уйлахгүй ээ! Харин та ойр ойрхон ирж байгаарай! Аавыг бас загинаарай! заавал хамтдаа ирнэ шүү. Бурхан дээр очвол их завгүй байдаг болохоор ирээд удахгүйг нь мэднээ. Тийм болохоор битгий санаа зовоорой.

Харин та бурханаас намайг хэзээ дуудхыг нь асуугаад ѳгѳѳрэй.

-Хүү минь чи сайн хүн болох ёстой. Хүн болгоныг ялгалгүй хайрлаж ядарсан нэгэнд туслаж. Үргэлж инээж амьдар. Яг л аав ээж 2 шигээ хүн болоорой. Тэгвэл бурхан чамайг дуудах болно оо.

………..Баяртай ээж ээ!! битгий уйлаарай :)………….

Istanbul хот 2019-07-21

Б.Азжаргал

error: Content is protected !!