admin Нийтэлсэн: admin

Хосууд хамтдаа их мөнгө зарахгүй ч аз жаргал, баяр баясгалан мэдрэх зүйлс олон байна.

1. Ууланд хамт алхах

Хөдөлгөөний дутагдалд баяртай гэж хэлнэ. Цусны эргэлт сайжирна. Тархи толгой сэргэнэ. Стресс алга болно. Нүд амарна. Шинэ санаа төрнө. Нэг нэгнээ илүү ойлгоно. Цагийг илүү удаан хамт өнгөрүүлнэ/.

2. Хамт хоол хийх.

Дэлгүүр ороод хүнсний материалаа хамт цуглуулна. Хамт сонгоно. Ямар хоол хийхээ урьдчилж тогтоно. 10.000 төгрөг байхад тансагхан хоол хийж дөнгөнө. Өөрсдөө хийх болохоор илүү амттай санагдана. Давс, амтлагч юм бүхэн нь сэтгэлд нийцнэ. Хоол хийхдээ ярих нь ойлгомжтой. 2 хүнд хангалттай хэмжээний хоол хийж болно/.

3. Өглөө хамт гүйх.

Өглөөний цагийг ашиглан хамт гүйх. Найз бүсгүйдээ урам өгч, түүний жингээ хасах төлөвлөгөөг, эсвэл хамтдаа эрүүл байх зөв дадлыг улам өнгө оруулах. Хэрэв өглөө гүйж амжихгүй бол теннис, эсвэл биллиард тоглох/.

4. Уншсан номоо нэгэндээ ярьж өгөх.

Мэдлэг тэлнэ. Шинэ мэдээлэл авна. Үзэл бодлоо хуваалцах боломж. Цаг хэмнэнэ/.

5. Төрсөн өдрөө гэртээ тэмдэглэх.

Дотнын хүмүүсээ урина. Хоол ундаа өөрсдөө хийж таарна/

6. Театрт хамт кино үзэх.

Гэртээ үзэхээс илүү тухтай, дуу чимээ, өнгө гэрэл гээд юм үзсэн юм шиг санагдана. Хамтдаа сууна. Нэг нэгэндээ л халамж анхаарал тавина. Хэрэв монгол кино байвал найз бүсгүйгээ нулимс унагахад нь аргадах/.

7. Машиндаа шатахуун нэмээд гол гарах эсвэл хотоос зайдуухан явах

Салхи татуулан хурдлах. Хөгжмөө чангалах нь дамжиггүй/

8. Хамтдаа л байх.

Үд болтол унтаж болно. Гэртээ хамт байх./

9. Хамт аав ээж дээрээ очих, хадмындаа ч бас

Бараг та хоёр хүндлүүлэх байх даа/

10. Гэрээ хамт цэвэрлэх бас гоё байх аа.

11. Цалингаасаа хуримтлал үүсгээд, хамт аялалд явах.

Жаргах нь тодорхой юм чинь өнөөдрийн гачигдах зовлон ч яах вэ. Санхүүгийн сахилга бат гэж нэг юм бий. Шар айраг уух, өмсөж зүүхээ л хасна. Тайланд, Вьетнам, Хятадын өмнөд нутаг их зүгээр/ #copy

error: Content is protected !!