admin Нийтэлсэн: admin

Амралтын өдрүүд буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, ням гаригт орон нутагт 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум Ачмаг нуур гэх газар асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18настай, эмэгтэй Ч нас баржээ.

19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв Петровис шатахуун түгээх станцын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан байна.
00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг Цавчир гэх газар асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтсэн
Нийслэлд 18.20 цагийн орчимд Сонгинохайрхан 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, Пирамид хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас баржээ.

Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

error: Content is protected !!