admin Нийтэлсэн: admin

Хорвоогийн сонин хачин мэдээ мэдээллийг хүргэх гээд интернетийн хамгийн хар бараан хэсэг рүү ч орох үе байх юм. Тэр дунд харин ийм нэгэн хөгжилтэй ч гэмээр юм уу мэдээлэл байж байна.

Та жин хасах хүсэлтэй, бас кино үзээд амархан уйлдаг төрлийн хүн бол энэ мэдээлэл таны хувьд их таатай гэсэн үг. Учир нь Asia One гэх газраас явуулсан нэгэн судалгаагаар бол хүн маш өндөр сэтгэл хөдлөлтэйгөөр уйлснаар жин хасдаг гэнэ. Дотор хуримтлагдаж байсан бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гаргах нь байна шүү дээ.

Биохимич Виллиам Фрэй нулимсаар дамжин биеийн хорт бодис, стресс гадагшилдаг болохыг ч олж тогтоосон байна. Харин 19.00-22.00 цаг гэдэг нь ямар учиртай вэ гэж үү? Энэ үед хамаг сөрөг мэдрэмжээ гадагшуулахад тохиромжтой цаг байдаг гэнэ. Өдрийн турш хураасан тэр бүх мэдрэмж гадагшилж, амрахад аятай болно гэсэн үг.

Та гунигтай кино үзээд ч болтугай уйлах гэж оролдоорой. Гэхдээ өдөр болгон, хэтэрхий их уйлаад байж болохгүй шүү. Дуршил алга болох, сэтгэл гутралд өртөх магадлалыг нэмэгдүүлж магадгүй юм.

Бүх цаг үеийн хамгийн ГУНИГТАЙ 10 КИНО


Аз жаргалтай кино хэтэрхий хуурамч, зохиомол санагддаг уу? Тэгвэл гунигтай боловч бодит дүрслэлүүдээрээ гэнэ гэнэхэн догдлол төрүүлэх гайхалтай уран бүтээлүүдийг танд санал болгож байна. Хүний дотоод мэдрэмж, мэдрэхүйг дүр үзэгдлээр дамжуулан хүүрнэх эдгээр уран бүтээл танд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ киноны төгсгөлд нулимсаа арчих цаас бэлтгээрэй.

10. Dancer in the Dark
Исландын нэрт дуучин, жүжигчин, уран бүтээлч Бьёркт “Каннын наадмын шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг авчирсан уран бүтээл. Зөвхөн энэ шалтгаанаар л заавал үзэх бүтээлийн нэг биш гэж үү?

9. Three Colours: Blue

Уйтгар гуниг хэрвээ өнгө байсан бол яах аргагүй цэнхэр байх байсан. Бүхэлдээ цэнхэр өнгийн үзэгдлээс бүрдэх энэхүү кинод хүний дотоод мэдрэмжийг хамгийн ил тод, “харгис”-аар илэрхийлжээ. Гол дүрийн шаналал, ганцаардлыг илтгэх гурвалсан бүтээлийн эхний анги юм.

8. Million Dollar Baby

Киноны ихэнх үзэгдлийг ердөө хоёрхон жүжигчин бүтээжээ. Боксын тамирчин эмэгтэйн амьдралыг өгүүлэх бөгөөд бүхэлдээ баргар саарал үзэгдлээс бүрдэнэ.

7. La Strada

Италийн нэрт найруулагч Федерико Феллинигийн сонгодог уран бүтээлийн нэг. Тэрээр киноныхоо тухай “Миний бүхий л уран сэтгэмж шингэсэн бүтээл” гэж хэлжээ. Зүүд мөрөөдлийн мэт дүрслэлүүд нь “гунигтай” гэх тодотголоос ч хэтийдсэн төсөөллийг амилуулах болно.

6 . Blue Valentine

Залуухан бас гунигтай! Энэ үед дурлалаас илүү амтлаг зүйл юу байх билээ? Хайр дурлал, салалт, хэзээ ч мэдрээгүй аз жаргал бас хүний сэтгэлийн хамгийн торгон мэдрэмж-ГУНИГ.

5. The Green Mile

“Ногоон бүс” киног та үзэж байсан бол ахин дахин үзэхийг хүссэн нь гарцаагүй. Харагдах байдал, өнгө зүс хүний сайхан сэтгэлийг орлож чадах уу? Ёс суртахууны мөхөл хаана байна вэ? Хариултыг киноноос олж мэдээрэй.

4. Sansho the Bailiff

Хагацал, үхэл, өвчин шаналал. Хүний амьдралд эдгээрээс өөр гунигтай зүйл бий юу. Японы кино урлагийн өнгө төрхийг ч тольдох боломжтой энэхүү киног үзсэндээ та хэзээ ч харамсахгүй.

3. Schindler’s List

Дэлхийн 2-р дайны үеийг илхэн харуулах уг кино гарсан оныхоо хамгийн шилдэг зураглалтай бүтээлээр шалгарсан. Өнгөрсөн хугацаа, түүхэн баримтат бүтээлийг илүүд үздэг бол жагсаалтдаа нэмээрэй.

2. Grave of the Fireflies

Хүүхэлдэйн кино гэхэд дэндүү хүнддэх Японы нэг ангит уран бүтээл. Дайн, бөмбөгдөлтийн үеийн цөвүүн цагт ах дүү хоёрын амьдрал хэрхэн эргэх вэ? Гайхалтай дүрслэл, өхөөрдөм зураглал нь үзэсгэлэнтэй харагдах ч киноны төгсгөлд таныг хамгийн гунигтай мэдрэмж нөмрөн авах нь гарцаагүй.

1. Dear Zachary: A Letter to a Son About His Father

Найз гэж хэн бэ? Гэр бүл заавал цусан төрлийнх байх уу? зэргээр нарийн хурц асуудлуудыг хөндсөн энэхүү бүтээлийг “Tasteofcinema”-гаас бүх цаг үеийн хамгийн гунигтай кино хэмээн нэрлэжээ.

Та эдгээрээс ч илүү гунигтай кино мэдэх бол сэтгэгдлээр үлдээгээрэй.

error: Content is protected !!