admin Нийтэлсэн: admin

Оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж нөхөрлөсөн дотны найзуудынхаа гэр бүлийг үймүүлж, алдар нэрд гарсан хойно нь айлын нөхөр булаагаад байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Их сургуульд байхдаа ангийн анд, дуучин Б.Болдыг огтхон ч тоож хардаггүй байсан тэрбээр тухайн үедээ олны танил нэгэн эрхэмтэй тун ч дотно харилцаатай явсан гэгддэг.

Тиймдээ ч уран бүтээл, хувцас гоёлын зардалд түүртэлгүй олонд танигдсан дуучин бүсгүй гоо сайхны нэлээд олон мэс засал хийлгэсний дотор хөхөө томруулах шийдвэр нь хожим чамгүй амжилтанд хүргэсэн байдаг. Ангийн найзууд болох дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарынхаа гэрээр орж гарч, жаргалтай амьдралыг нь дэндүү ойроос мэдэрч явсан түүнд “Нэг л өдөр энэ айлын эзэгтэй болно” гэсэн зөн совин байсан ч байж мэднэ.

Дуучин Б.Болдыг эхнэрээсээ салахаас нэлээд хэдэн сарын өмнө нууц харилцаагаа олонд дэлгэж эхэлсэн Х.Мөнгөнцэцэг шуугиан дэгдэхэд жишим ч үгүй “Бид зүгээр л найзууд. Би салгаагүй, тэд өөрсдөө салсан” хэмээж суусан. Юутай ч хамтдаа дуулж явсан дотны найзаа гомдоож, бүлтгэр жаахан охиныг нь өнчрүүлэн байж зохиосон амьдралдаа тэр тун ч жаргалтай яваа.

Дуучин Б.Болдтой суугаад удалгүй хэдхэн сарын дараа хүү төрүүлж өгч, бүр хамтдаа тоглолт хийж явсан дуучин Х.Мөнгөнцэцэг дахин амаржиж, охинтой болоод байна. Түүгээр ч зогсохгүй, уран бүтээлдээ эргэн орсноо зарлаж хувийн студитэй нөхрийнхөө хайр халамжаар гайхууланхан давхиж яваа нь энэ.

 

error: Content is protected !!