admin Нийтэлсэн: admin

Аав нь охиндоо одоо юм хэлэхгүйээ

Алсаас харж явна

Алдрай жааханд чинь ярьдаг бсан

Ардын үлгэр одоо чамд минь хэрэггүй

Аваад өгөх гж яардаг чихэр ч бас хэрэггүй

Аманд багтдаг гар чинь том болж

Атганд багтдаг нүүр чинь будагтай болж

Бусдын нүдний хор гүйхээр

Будант амьдралд зовлон нэмэхээр

Бүсгүй хүний тавиланруу орж явна

Бүдэрч ухаардаг амьдралруу алхаж явна

Одоо аавынх нь үг яршиг болж

Одоо аавынх нь хайр ядаргаа шиг санагдаж

Үнсэх минь холдож

Үнэрлэх минь цөөрч

Үүрэндээ ирэх дургүй

Үеийн залуусийн хөлсөнд шунаж

Үдшийн цэнгээний хөлчүүд дурлаж

Өлөн чоно шиг тэмүүлж бна

Өсгөсөнөө мартаж тэнэглэж бна

Аав нь ойлгож бнаа

Би ч бас залуу явсан

Бүхнийг чадна гж итгэж бсан

Харин охин минь

Аав нь алдаанаас чинь айхгүй бна

Алдаад ойлгохыг чинь хүлээж бна

Ганцхан юмнаас л айж бна

Ганц биеэ хоёр болгочихоод

Гарцгүй амьдралын шуурганд

Өрх толгойлж өнчирч үлдэх вий гж

Үлгэр ярьсан залуусийн хөнжилийн зугаа

Өнгө амласан хөгшчүүдийн

Биеийн хирийг угааж

Танхилхан биеэ амьдралд сийчүүлж

Тамын хаалгыг л битгий татаасай гж

Аав нь залбирч бна

Аргаа олохгүй бодож сууна

Алдсан ч бага алдаасай

Амрагласан ч хүнээ олоосой

Аятайхан хүнийг хайрлаасай

Амьдралаа битгий сэглээсэй гж бодох юм

Үг хэлэх эрхгүй болох үе ирдэг юм бна

Үйлийг нь зааж болохгүй цаг ирдэг юмбна

Аав нь одоо юм хэлэхгүйээ

Амьдрал чамд юм хэлнэ

Хайрлаж бсаныг минь л битгий мартаарай

Хатуурхаж бсан бол уучлаарай

Орчлонгийн олон хүнээс

Үр минь эрхэм болохоор

Олон юм ярьж

Дургүйг чинь хүргэсэн бхаа

Олдсон энэ амьдарлын

Нар минь болохоор

Орой явуулахгүй бсан бхаа

Аавыгаа уучил

Эрийн нүдэнд том хүүхэн харагддаг бх

Эцгийн харцан нялх охин минь юмшүү

Аавыгаа хааяа санаж яваарай

Алдрай жаахан үр минь

error: Content is protected !!