admin Нийтэлсэн: admin

Хорвоо дэлхий дээр хэдэн сая хүн өөр өөрийн гэсэн амьдралаар хорвоо дэлхийн нарыг харж тоос босгон амьдарч байгаа. Тэд бүгд л өөрийн гэсэн бяцхан түүхтэй. Түүх түүхдээ амьдралд хэзээ ч мартамгүй хүнд хэцүү, аз жаргалтай, гайхам бишрэм түүх гэж бий. Миний түүх тэдний л нэг адил бяцхаан гэхдээ надад хамгийн сайхан бүхнийг мэдрүүлсэн. Хааяа миний амьдрал яг тэр мөчөөс орвонгоороо эргэсэн дээ гэж бодохдоо инээмсгэлдэг. Учир нь хүн туулсан бэрхшээлийнхээ ард сайхантай учирсан үедээ инээмсгэлдэг байх.


Яг 9 сар 19 хоногын өмнө хорт хавдартай гэдгээ мэдэв. Азаар 3 р үедээ дөнгөж орж байгаа намайг бүрэн эзэлж тугаа мандуулхаар шийдсэн шийдэмгий эрс хүчирхэг эзлэн дарангуйлагч хорт хавдрын эс миний биед хэдийнээ цэргийн хуаран анги штабаа байгуулчиж.

Энэ тухай сонсоод яг л кино шиг санагдаж чих дүлийрч нүд бүрэлзэж хажууд байгаа хүмүүсээ анзаарах сөхөөгүй болоод хаашаа ч хамаагүй гүйгээд хашгирч уйлмаар … Яг яах учраа олохгүй хэсэг дэмийрдэг юм билээ. Ингээд л үхэх юм байна. Ямар утгагүй амьдрал вэ?

Ягаад би гэж? Намайг зовоох ямар хэрэгтэй юм бэ? Хэзээ хийсэн үйлийн үр юм бол?

гээд өөрөөсөө асуух асуултууд ар араасаа орж ирээд яг алинд нь ч хариулт эс олно.

Бүр сүүлдээ намайг үхчихээр хүмүүс уйлах болов уу? Оршуулган дээр минь ирсэн хүмүүс яах бол? Ээж Охин минь хэцүүднэ дээ? Намайг хүмүүс хэр удаан дурсах бол? Би сүнс болчихвол яах бол? Гээд эсэн бусын энд тэндхийн юм хамж шимж ургуулан бодож уйлж суудаг болов.

Хагалгаанд орох тов гарлаа. 1сарын 10 ны ЛВАГВА гаригт өглөө 9 цагт. Мягмар гаригт эмнэлэгт сторио нээлгээд хэвтэх гэсэн сэтгэл санаа тогтож өгдөггүй ээ. Ерөөсөө зугтчихье тэгээд эд эрхтнээсээ салахгүй, химийн эмчилгээ хийлгэхгүй, үс хөмсөг сормуус минь унахгүй, гоё харагдаж байгаа дээрээ аз жаргалтай байж байгаад үхэх өдрөө л үхье гэж бодов.

Найзийн маань хэлсэн үг л өнөөдөр намайг амьд байлгаж байна.

Мэдээж би бүх эмчилгээгээ хийлгэсэн. Айгаад байсан нөгөө хими туяаны эмчилгээгээ хийлгээд үс хөмсөг сормуус маань ч унасан. Эмчилгээ дуусч байгаа бие маань тэнхэрч бүх зүйл хэвийн байдалдаа орж байна.

Хүн цагаа тулхаар ганцаараа торойтол үлдсэн сормуусаа хүртэл хайралдаг юм билээ. Намар модны навчис унаад ганцаараа дүүжигнэх навч шиг цор ганцхан сормуусаа татаад авчихаж чадахгүй өрөвддөг болчихдог 😁

Эцэст нь бид дайснаа дарж дархан цолоо мандуулав 🤩

 

Хүн хичнээн хэцүү бэрхийг тууллаа ч аз жаргалтай болгох цор ганц хүч бол нэгнээ гэх хайр л байдаг. Ээжийн хайр, хайр сэтгэлийн хайр, ах дүүсийн хайр, найз нөхдийн хайр гээд л энэ дэлхийн хайр дуусашгүй…

 

Намайг ийм хүчтэй болгосон миний хайртай хүн бүрт баярлалаа 😘😘😘❤️❤️❤️

Via: Hulangiin eej

error: Content is protected !!