admin Нийтэлсэн: admin

За нэг чихэнд чимэгтэй сэтгэлд уянгатай сайхан мэдээ оруулчихья.

Монголын ард түмэндээ би чинь их өртэй хүн шүү дээ. Та нарынхаа сэтгэлийн өглөг итгэлийн буяныг дааж л явах учиртай нөхөр байгаа юм даа би гэдэг хүн чинь

Амингэрэл охиндоо амьдрал бэлэглэх гэж 440.000.000 сая төгрөг ард түмнээсээ авсан хүн ачыг нь заавал хариулах ёстой. Тийм ч учраас Амингэрэл охины тухай мэдээлэлийг та нартаа дуулгах үүрэгтэй гэж өөртөө сайн дураараа хариуцлага үүрүүлсэн хүн байгаа юм.

Өнөөдөр та нарыгаа баярлуулнаа хардаа САХИУСАН ТЭНГЭР минь таньдаа чин сэтгэлээсээ хайртай шүү гэх шиг нүдээ анин анин бөхийж ирж духаа үнэрлүүлээд л хааяа хааяахан харж өмөлзөөд л нээх хөөрхөөн.

Ард түмний Амингэрэл охин Арид ирж үнсүүлээд л инээд алдаад л суугааг харах үнэхээр үүн шиг сэтгэлийн АЗ ЖАРГАЛ алга даа.

Муухай зулзага минь маш том болжээ. Бүр мөлхөөд л , инээд алдаад л , дуулаад л байгаа бололтой уянгалуулаад л бүүр нэг эгдүүтэй болжээ. Тун удахгүй 1 ойндоо хүрэх нь дээ.

Хамтдаа 3,4 цаг байсан мөртлөө ямар хурдан цаг өнгөрчихвөө. Бүр хайр хүрээд л хараад л баймаар. Хөөрхөн хөөрхөн ааш гаргаад л ня ня дэндүү өхөөрдмөөр.

Бурхны авралаар буян заяагаараа учирсан муухай зулзага минь маш сайн байна.

Одоо та нар минь тайван сайхан байж бид бүгдийн төлөө шаналсан сэтгэл зүрхээн чөлөөлөөрэй.

Тэр л та бүхний агуу их сэтгэлийн хүч залбирал ерөөлөөр Амингэрэл охин минь амьдралын их харгуйд инээд цацруулсаар орж ирсээн. Та нартаа амин үрийн төлөө шаналсан зүрх сэтгэл бүрт хүндэтгэлтэйгээр мэхийн ёсольё!

Маш их талархаж баярлаж байна. Сайн үйлс дэлгэрч улам их мандан бадрах болтугай!

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон

Ж.Ариунжаргал

2019.09.09 Сөүл хот

Жич: Батмөнхийн ээж нь ирсэн байлаа. Олуулаа байсан чинь Амингэрэл онгироод л…

error: Content is protected !!