admin Нийтэлсэн: admin

2019 оны 09-р сарын 09-ны өдрийн мэндийг нүүр номын найзууддаа хүргэн мэндчилж байна.

Монголчууд бид билэгдлийн ард түмэн билээ. Ямар ч Монгол хүнд өөрийн хүндлэл, билэгдлийг агуулсан зүйл байдаг гэдэгт би эргэлздэггүй.

Миний хувьд ч 9-н тоог билэгдэл болгон олон жил болжээ. Тиймээс энэ өдөр эрхэм олон Та бүхэндээ

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ хэмээн бодлоо. Учир юу вэ гэвээс хэзээнээсээ Монголчууд бид эв эеээ эрхэмлэж, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайхныг урлаж, үндэстэн олноороо гайхагдаж байсан түүхтэй.

Талархлын маань тэргүүн эгнээнд эрхэм дээд ижий аав, хайрт хань

МУГТ Д. Кёкүшюзан Батбаяр, төрснөөс өөрцгүй болсон хүндэт ах МУ-ын заан Ч. Батзориг, хамтран ажиллагсад, миний дууг шимтэн сонсож, намайг хайрлан дэмждэг

ТА БҮХЭНДЭЭ ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, ЭРХМИЙН ДЭЭД ЭРҮҮЛ ЭНХ, САРУУЛ САЙХНЫГ ЕРӨӨЕ!

Мөн энэ өдрүүдэд тохиож буй БАРИЛГАЧДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАДАГ НИЙТ БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АЖИЛЧИД ТА БҮХЭНДЭЭ хүргээд, он удаан жил олны талархлыг хүлээсэн сүрлэг сайхан өргөө гэр ихийг бүтээж, ямагт эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болж явахыг хүсэн ерөөе!


Хүмүүсээ, бие биедээ урам өгч, талархсан сэтгэлээ илэрхийлж амьдарцгаая.


Хүндэтгэсэн, МУГЖ Т. Баясгалан

error: Content is protected !!