admin Нийтэлсэн: admin

Агаар ордын 7 нууц

Ихэр, Жинлүүр, Хумх ордуудад ижил тал байдаг юм шиг санагдаж байв уу?

Учир нь тэд бүгд Агаар орд юм шүү дээ.

Нүдэнд харагдахгүй гээд агаарын ач холбогдлыг нь үл тоож болдоггүй шиг, биет ертөнцөд ч, зурхайн орчинд ч агаар ордод төрөгсөд бие даасан өөрийн гэсэн шинж чанартай байдаг.

Хамгийн чухал 7-г нь энд дурдъя.

1. Гоц ухаантай

Сийрэг ухаантай, оюун ухаан нь зогсолтгүй ачаалж, нэг сэдвээс нөгөө рүү шилжиж гүн бодолд автаж байдаг. Тэдний бодох процесс гэрлийн хурдаар явагдах бөгөөд дэлхий ертөнцийн өөрчлөлт, хувьсалд түлхэц өгдөг. Хурдан бодох чадвар, оюун ухааны өндөр чадавхи шаардсан бүхий л төрлийн ажил мэргэжилд онцгойрдог.

2. Барьцгүй, гаднаас нь хараад унших боломжгүй

Хүчирхэг салхи шуурга мэт агаар ордныхон барьцгүй, түргэн байдгаас хүмүүс агаар ордныхныг ойлгоход бэрх гэж боддог байна. Тэд ихэнхи цагаа өөрийн бодлын ертөнцдөө амьдарч өнгөрөөх бөгөөд, толгойд нь яг юу болоод байгааг яг таг мэдэхэд хүндрэлтэй болгож, хөндий хүйтэн харагдуулдаг.

3. Мэдээлэл түгээгч

Зурхайд тэднийг мэдээ мэдээлэл түгээгчид гэж тодорхойлдог. Бас бүгд өөр өөрийн гэсэн онцгой чадвартай.
Жишээ нь Ихэр нүүр тулсан, ганцаарчилсан ярилцлаганд чадварлаг, яриаг сонирхолтой, үр дүнтэй болгож чаддаг бол харин Жинлүүрийн чадвар тэдэнд бүлэг хүмүүстэй харилцаж, багийг бахдам ялалт өөд хөтлөх боломжийг олгодог, Хумхын бэлэг бүр ч онцгой, хичнээн абстракт, харь холын үзэл санаатай байх нь хамаагүй бүх төрлийн, ямар ч түвшний хүмүүстэй учраа ололцох чадвартай байдаг.

4. Хөгжилдөх дуртай, адал явдалд дурлагчид

Агаар ордууд хэрхэн нэгэн хэвийн амьдралаас холдож, сэтгэлээ сэргээж, цагийг сайхан өнгөрөөхөө сайн мэддэг.
Адал явдалд дурлагч, шинэ зүйлд сэтгэл нь татагдагч чанар нь тэдэнд олон олон гайхалтай туршлагуудыг олж авах боломжыг өгдөг.

5. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөөр бус толгойгоороо шийдвэр гаргадаг

Агаар ордныхон шүүмжлэгч сэтгэлгээтэй хүмүүс байдаг бөгөөд асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр бус, логик, тооцоотой ханддаг. Баримт цуглуулж, давуу сул талуудыг нь цэгнэсний эцэст шийдвэрээ гаргадаг. Тухайн нөхцөл байдлаас өөрийгөө тусгаарлаж, хөндлөнгөөс харж, задлан шинжилж, бодитой, сийрэг ханддаг.

6. Гүн ухаанч

Зурхайн бүх ордоос хамгийн сониуч нь бөгөөд үргэлж өөрсдийгөө гүн ухааны гүнзгий асуултууд , амьдралын том сэдвүүдээр булж байдаг. Бодолдоо автан, гадаад ертөнцөөс тасарч бясалгадаг.

7. Тэднийг хянах боломжгүй

Агаар ордныхон бусдын дүрэм стандартыг мөрдөлгүй, амьдралыг өөрийнхөөрөө туулах хүсэлтэй чөлөөт сэтглгээтэй хүмүүс.
Тэднийг хянах, дүрэм журам тулгах боломжгүй, тэднийг юу хийх ёстой, юу хийх ёсгүй талаарх бусдын хүлээлтэнд баригдахгүй, тэд бодох, сэтгэх, үйл хөдлөл хийх ЭРХ ЧӨЛӨӨГ шаардах болно.

Орчуулсан:

 

error: Content is protected !!