admin Нийтэлсэн: admin

5 жилийн өмнөх энэ өдөр түүнийгээ ээжтэйгээ танилцуулж байлаа. ❤❤

Хоёр хүн айл гэр болоход дандаа л бал бурам шиг байна гэдэг худлаа, муудаж сайндах үе олон тохионо.

Бид хоёр 5 жил амьдрахдаа олон л удаа муудаж байсан. Тэр бүрт ээж маань манай хүнийг өмөөрч, намайг загнадаг байлаа. Би ч заримдаа ээждээ гомдоод “та битгий юм болгонд өмөөрч өөхшүүлээд байлдаа” гэдэг байсан.

Тэр бүрт ээж маань “хүний хүнийг хайрлаж байж хүний хүнээр хайрлуулдаг юмаа охин минь, тэгээд ч миний охинд ийм хайртай халамжтай байхад би юу ч болсон хүүгийн талд байх ёстой тэгэж байж энэ хүн чамайг илүү хайрлана. Би уурлаж загнаад байвал энэ хүнд хэцүү” гэдэг байсан.

Бид хоёр муудсан үед би ганцаархнаа болчихдог байсан 😂😂😂

Хэрэлдэж маргалдаж дууссаныхаа дараа хоёулаа ярилцах бүрт хань минь “ээж надад ийм сайн байхаар үнэхээр гоё юмаа, чамтай хамт аз жаргалтай амьдрах бас нэг шалтгаан нь ээж байдаг” гэж хэлдэг байсан.

Ханийн минь төрсөн өдөр баяр наадмаар болдог байсан болохоор торт олдох нь хэцүү байдаг ч ээж маань хайж явсаар байгаад торт авчраад баярлуулдаг байсан. Анх хүргэн болсон жил нь төрсөн өдрийг нь тэмдэглэж өгөхөд анх удаа төрсөн өдрөө тэмдэглүүлж байна гээд маш их баярлаж билээ.

Магадгүй энийг уншиж байгаа хүмүүс намайг хүнд хэлбэрийн бэрхшээлтэй болохоор нөхөрт маань ийм сайн байх нь аргагүй гэж бодож байгаа байх. Гэхдээ ээж маань манай үеэл ах эгч нарт ч надад хэлдэг үгээ хэлдэг юм.

Via Б.Болороо

error: Content is protected !!