admin Нийтэлсэн: admin

Сүүлийн үед бага насны маш олон хүүхэд хатиг гэж андуурагдан МRSA-аар өвчилж байна. MRSA гэдэг нь монголоор орчуулбал Метициллинд тэсвэртэй алтлаг стафилакокк гэсэн англи үгийн товчлол.

Нилээд хэдэн жилийн өмнө ихэвчлэн эмнэлгийн ажилчид болон тэдний ойрын хүрээллийнхэн халдварлан өвддөг байсан бол одоо цагт нилээд элбэгшсэн төдийгүй дэлхий нийтэд түгсэн байна.

Image may contain: one or more people

МRSA үүсгэгч нян хүний арьс, хамарт хэвийн бактерийн хамт байдаг боловч гэмтсэн арьсаар биед нэвтэрч арьс, зөөлөн эдийн хатиг буглаа, цэврүү үүсгэдэг. Арьсан дээр улаан жижиг товруу гарч эхлэх бөгөөд их загатнадаг. Маажсанаар томорч үрэвсэж толгойтой болон толгойгүй хатиг үүсдэг.

MRSA-аас сэргийлэхийн тулд гар нүүрийг бохирдсон дариуд сайтар угаалгаж, тогтмол зөв зохистой хооллон дархлал сулруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

МRSA нь мэс заслын шарх, арьс салстаар хүрэлцэж хүнд дамждаг, эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг.

Хэрэв хүүхдийн биед хатиг хэд хэдэн удаа гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандаарай. Учир нь MRSA үүсгэгч ихэнх антибиотект тэсвэртэй байдаг тул эмчилгээ үр дүнгүй байх талтай.

* Мөн хатиг гарсан бол идээнээс нь антибиотек мэдрэг чанарын шинжилгээ өгч эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатай. Удаан эмчлэгддэг.

Хүмүүс хатиг гараад өөрөө аяндаа гайгүй боллоо гэдэг. Биед үүсгэгч байгаа тохиолдолд дархлал сулрахаар эргээд дахиж хатиг гардаг тул бүрэн эмчилж үүсгэгч сөрөг болсон цагт тайвширах хэрэгтэй.

Г.Анхаа

error: Content is protected !!