admin Нийтэлсэн: admin

Хадарсан бүхэнтэй нийлж,намайг буруутгаж ганцаардуулчихаад

Халамж анхаарал нэххэд,халгаж тээр хийдэг

Харцанд түгсэн галыг минь,хамаг л муугаар унтраачихаад

Хайрласан юм шиг дүр исгэх нь

хайр чинь тэгээд энэ юм уу

Зүсийг минь гундтал,зүрхийг минь шимширтэл шаналагчихаад

Зөөлөн үгсээр ч аргадахгүй,ганцаардал дунд орхидог нь

Зөндөө удаан уучилж,хайрласаар атал

Зөрүүдлэж сэтгэл дээр минь дэвслэх нь хайр чинь тэгээд энэ юм уу?

Бор дарсанд шунаж,энгэсэгийн сайхантай зугаацчихаад

Бодох ч үгүй худал хэлж,итгэлийн баганаа нураадаг

Балчир насны хайрандаа,ангал мэт сэв суулгачихаад

Буурь суусан ухаантан шиг,бусдын өмнө жүжиглэдэг энэ чинь тэгээд амьдрал юм уу??

Итгэлээр минь битгий зугаацаач энэлсэн зүрх минь даахгүйн ээ

Инээмсэглэлээр битгий хуураач эдгэхгүйн ээ чиний өгсөн шарх сэтгэлд минь !!!

Б.Пагамсүрэн

error: Content is protected !!