Нийтэлсэн: admin

Өөрийн үзэл бодлыг хэнээс ч эмээлгүй илэрхийлж чаддаг нэгэн бол Э.Цэрэн. Түүнийг дэмжигчид олон ч шүүмжлэгчид ч мөн олон бий. Цахим ертөнцөд алдартай болохын хэрээр гэр бүлийнхэн нь ч мөн хүссэн хүсээгүй олон нийтийн хараанд өртөж эхэлдэг бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн энэ цагт түүний нөхөр Рик ч мөн олны хараанаас мултарсангүй.

Түүнийг зуны гуталтай явааг харсан нэгэн Цэнхэр үст Цэрэнг шүүмжилсэн байх бөгөөд Э.Цэрэн энэ тухай “Айлын эхнэрүүд олон гуталтай, нѳхѳр ганц гэсэн онигоо ч гэх юм уу пост яваад байсан даа… Гэтэл би нѳхѳртѳѳ бүх тѳрлийн гутал авч ѳгчээ… Авч ѳгснийг нѳхѳр голцуу голж.. Ѳвлийн -25-30д ѳнѳѳх чинь ѳвѳл зун ѳмсдѳг зуны ганц пүүзтэйгээ явах…

Ноднин тэрнийг нь миний нэг ФБ эрэгтэй найз хараад ” нѳхрийг чинь гудамд хоёр хүүтэйгээ явахыг харлаа… зайлуул зуны гуталтай даарчихсан явна! нѳхрѳѳ гамнаж, дулаал” гэлээ… Рикд ч би хэллээ.. ѳнѳѳх инээгээд нээх тоосонгүй… тоохгүй болохоор нь би цухалдангуй хүмүүс чамайг юу гэж бодохын? хувцас хунар муутай гээд ѳрѳвдѳнѳ…муу хэлнэ гэчихсэн биш буруудсан…сүүлийн үгийг илүү хэлчихссэн юм. Бусдын бодолд санаа зовох нь илүүц биш үү? тэд бодсоноороо л бодно, тэр нь чамд хамаагүй гээл ѳмд гутлын сэдвийг нэг мѳсѳн хаав… нээх зай эзэлсэн том гутлуудыг хаях хайран, хадгалах түвэгтэй…” хэмээсэн байна.