Нийтэлсэн: admin

Эрүүл, өвчин зовлонгүй урт удаан амьдрах нь хүн бүрийн хүсэл билээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн тухайд эмзэг, турьхан биетэй учир өвдөх нь амар байдгаас гадна, үр хүүхдээ гэсээр өөрийгөө гаргуунд гаргах нь элбэг байдаг. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан юу юунаас илүү хэрэг болох 10 витаминыг танилцуулж байна.

“А” витамин

Энэ нь бүх насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд яс болон шүдийг бэхжүүлж, зөөлөн эдийг хамгаалж, арьсыг тунгалаг сайхан болгох ач тустай юм. Архаг өвчнийг эмчилж, холын харааг сайжруулах төдийгүй хоол боловсруулах системийг дэмжиж байдаг аж.

“А” витаминаар баялаг хоол хүнс: Лууван, хулуу, улаан лооль, тарвас, брокли, папаяа, тоор, улаан чинжүү, бууцай, өндөг, элэг, сүү.

2″В2″ витамин

Стресс бухимдлыг дарах шидтэй тус витамин нь таныг сэргээж, эрч хүчээр цэнэглэхээс гадна, биеийг эрүүлжүүлж, дотроос цэвэрлэнэ. Хоолой өвдөж, уруул хагарч, үс хуурайших, арьс загатнах болон нүд өвдөх тохиолдолд тус витаминыг ууж, асуудлаа шийдвэрлэх боломжтой.

“В2” витаминаар баялаг хоол хүнс: Мах, бяслаг, тараг, ногоо, өндөг, бүх үрийн гурил, бүйлсэн самар болон мөөг.

3″B6″ витамин

“Пиридоксин” хэмээх нэрээр хүмүүст танигдсан “В6” витамин нь тархины үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж, зүрхний шигдээс, мартах өвчнөөс сэргийлнэ. Үүнээс гадна цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүд тус витаминыг авснаар өглөөдөө хордлого өгч, өвдөх нь багасах юм.

“B6” витаминаар баялаг хоол хүнс: Гадил, мах, шош, загас, овъёос, самар, үр болон хатаасан жимс, жимсгэнэ.

4″B7″ витамин

Эрүүл, толигор арьстай болохыг хүсвэл та “B7” витаминийг хэрэглээрэй. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн сайхан болгохоос гадна үс, хумсны ургалтанд нөлөөлж байдаг төдийгүй бие дэх холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг аж.

“B7” витаминаар баялаг хоол хүнс: Загас, амтат төмс, бүйлсэн самар, лууван, гадил, бор будаа, амтат чинжүү, өндөгний шар, сүү, бяслаг, тараг.

5″B9″ витамин

Эмэгтэй хүн бүрийг зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, ой санамжаа алдах, хорт хавдартай болох өвчнүүдээс хамгаална. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн хамгийн сайн найз болдог бөгөөд ургийг эрүүл өсч торниход ихээхэн тус хүргэдэг аж. Мөн тэдэнд уураг шим тэжээл өгч, ядаргааг давхар бууруулдаг.

“B9” витаминаар баялаг хоол хүнс: Жүржийн шүүс, гүзээлзгэнэ, шош, өндөг, амтат гуа.

6″B12″ витамин

Эмэгтэй хүн бүр энэхүү витаминыг зайлшгүй уух шаардлагатай. Бодисын солилцоог хэвийн явахад туслахаас гадна, уургийн нийлэгжилтэнд чухал ач холбогдол үзүүлдэг. Зүрхний өвчин, санах ой алдагдах, цус багадалт өвчнөөс таныг хамгаалж, эрүүл аж төрөхөд туслах болно.

“B12” витаминаар баялаг хоол хүнс: Бяслаг, өндөг, загас, мах, сүү болон тараг.

7″С” витамин

“С” витамин буюу “аскорбины хүчил” нь эд эрхтэн дэх уураг болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Хоол боловсруулах үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, элдэв төрлийн хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж. Бүсгүй та энэхүү витаминыг хэрэглэж, эд эсээ сэргээж, ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлээрэй.

“С” витаминаар баялаг хоол хүнс: Брокли, усан үзэм, киви, жүрж, амтат чинжүү, улаан лооль, гүзээлзгэнэ болон төмс.

8″D” витамин

Кальцийг өөртөө агуулсан “D” витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, “артрит” болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна.

“D” витаминаар баялаг хоол хүнс: Загас, сүү, элэг болон өндөг.

9″Е” витамин

“Е” витамин нь хөгшрөлтийн эсрэг үйлилгээтэй бөгөөд таныг үргэлж залуухан харагдуулах төдийгүй бие мах бодийг тань мөн эрүүл байлгах юм. Дээрээс нь арьсыг чийглэг, гялалзсан болгож өөрчилдөг аж.

“Е” витаминаар баялаг хоол хүнс: Бүйлсэн самар, бууцай, цөцгийн тос болон наранцэцгийн үр.

10″К” витамин

Ясыг бэхжүүлж, стресс бухимдлыг үгүй хийх тус витаминыг ууж байхыг зөвлөе. Эрч хүч бэлэглэж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ таныг эрүүл болгох болно.

“К” витаминаар баялаг хоол хүнс: Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, ногоо, загасны тос.

“К” витамин