Нийтэлсэн: admin

“Хэцүү анги“, “Миний ах атаман” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин М.Баярбат сүүлийн үед гадаад төрх, биеийн галбиртаа ихээхэн анхаарах болсныг хамгийн сүүлд тоглосон “37-р Точка” киноноос нь харж болно.

“37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг улам татах болсон залуу аав хүүхдүүдээ өөрөө өсгөхийн хажуугаар “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлд амжилттай тоглосныг нь магтахгүй байхын аргагүй.

Бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтын эхэнд бичигдэх “болзол хангаад” буй авьяаслаг жүжигчний хувийн амьдрал “37-р Точка” киноноос хойш олны анхааралд улам бүр өртөх болсон. М.Баярбат ганц бие аав юм.

Сошиалд нийтлэгдсэн зургаас харахад жүжигчин М.Баярбат шинэ найз бүсгүйтэй болсон бололтой. Түүний шинэ хайрын эзнээр АЗЗАЯА гэх бүсгүй тодорчээ.