Нийтэлсэн: admin

Мэдэгдэл‼️

Сүүлийн үед сошиал орчинд Нонгшим брэндийн талаарх ор үндэслэлгүй худал мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж байгаа талаар тайлбар хүргүүлье!!!!!
Уг нийтлэл нь анх 2012 онд нийтлэгдэж байсан худал мэдээлэл бөгөөд мэдээллийг үг үсгийг өөрчлөлгүйгээр цахим орчинд дахин нийтэлсэн байгаа юм. Энэхүү мэдээлэлд дурдагдаж буй “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ийн вэб сайтад ямар ч мэдээлэл байхгүй байгааг та бүхэн нягталж үзнэ бизээ.

Энэхүү мэдээллийг дахин олон нийтийн сүлжээгээр санаатай цацаж байгаа үйлдлийг Нонгшим брэндийн нэр хүндийг санаатайгаар унагаах, өөрийн цахим хуудсын нэр хүндийг өсгөх зорилготой хийгдэж байгаа тул хэрэглэгч, харилцагч та бүхэнд энэхүү худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
Бид энэхүү хуурамч мэдээллийг тарааж буй хувь хүн, хуулийн этгээдүүдийг хууль ёсны дагуу зохих байгууллагад шалгуулахаар хандан ажиллаж байгаа болно.

Цахим сүлжээнд дахь эх сурвалжгүй хуурамч мэдээллээс хол байхыг анхааруулж байна