Нийтэлсэн: admin

БАЯРЛАЛАА

ТАКСИНЫ ЖОЛООЧ С.ХИШИГДАЛАЙ ГЭХ ЗАЛУУ БИ ЗҮГЭЭР Л ДОТОР УЙЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ЭСЭН МЭНД АВРАХ ЮМСАН ГЭЖ БОДОГДСОН

С.Хишигдалай 3-14 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас эсэн мэнд аварчээ.

2019 оны 11 дүгээр сарын 6-д үүрээр 04 цагийн орчимд ЧД-ийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад чингэлтэйн эцэст гэр хороолол гудамж дунд буулгах гээд мөнгө төгрөгөө хариулаад зогсож байтал туслаарай гээд л нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.

Миний таксинд үйлчлүүлж байсан хүн хүүеээ тэнд айл шатаж байна тооноор нь гал дүрэлзэж байна гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа 4 хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн байсан.