Нийтэлсэн: admin

Ус зүүдлэх

Ус зүүдлэх нь нэгэн үлгэрийн төгсгөл нөгөө үлгэрийн эхлэл гэдгийг сануулдаг. Ус ууж байна гэж зүүдлэх нь зүүдний шинж чанараас хамаарч олз омог, аз хийморь, эрүүл, урт удаан амьдрал, азтай гэрлэлтийг бэлгэдэхээс гадна үхлийг ч илэрхийлж болно. Зүүдэнд харсан усны шинж чанар нь зүүдний тайлалд шууд нөлөөлнө. Ус нь цэвэрхэн, тайван дөлгөөн байсан бол сайн сайхныг, бохир муухай байсан бол таагүй зүйлс тохиолдохыг зөгнөж байна гэсэн үг. Тунгалаг ус аз хишигийг, хиртэй бохир ус тэр хэрээрээ сэтгэлд таагүй зүйлсийг илэрхийлдэг. Хэн нэгэн танд ус өгсөн бол тэр хүн танд худлаа хэлж байна. Мөн тогтонги ус шоронг илэрхийлдэг.

ЗҮҮДЭНДЭЭ УС УУХ

Ус ууж байна хэмээн зүүдлэгч хүмүнд тааламжит явдал тохионо. Өөрийгөө ус ууж байгаагаар зүүдлэгч хүмүний гэр бүл түүнийг ихэд хайрлаж хүндэлдэг бөгөөд зүүдлэгч хүмүн насан өндөр болоход гэр бүлийнхэн нь ч түүнийг ачилж, асарч тэтгэж байх болно.

ХЭН НЭГЭНД УС ӨГӨХ

Зүүдэндээ хэн нэгэнд ус өгөх нь хэрхэвч сайны дохио биш. Зүүдлэгч хүмүн ямар нэгэн шалтгаанаас болж нийтийн дунд хөгөө чирч, нүүрээ хийх газаргүй болно. Аль эсвэл нийтийн дунд өөрийгөө хүч чадалгүй, зүдэнги дорой мэтээр мэдэрнэ.

УРСГАЛ УС ЗҮҮДЛЭХ

Урсгал ус зүүдэлвээс сайны нигууртай. Ус хиргүй тунгалаг аваас эрүүл урт удаан амьдарна. Ус хатаж ширгэсэн бол бие муудна, өвчин орооно. Урсан буй ус нь ажил төрөл бүтэмжтэй байх, олз омогтой байхыг бэлгэддэг. Мөн сайн мэдээ авах, дотны найзтайгаа хамтран ажиллах, бэлтгэлгүй орсон ажилдаа өндөр амжилт гаргах, өвчин хууч илаар болж гэрэлт ирээдүйд хөл тавих зэргээр энэхүү зүүдийг тайлна.

УСАНД УНАЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЛЭХ

Усанд унаж байгаа зүүдийг тийм ч таатайгаар тайлдаггүй. Хөдөлгөөнгүй тогтонги усанд унаж байна гэж зүүдлэх нь шоронд орохын цондон. Харин гүн гүнзгий усанд унаж, усны ёроолыг ч харж дийлэмгүй байсан бол тухайн хүмүүн хязгааргүй баян болно.

УС ХАРААД, СЭЛЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЛЭХ

Амьдралынхаа нэгэн гэрэлт үерүү алхан орно. Энэхүү үе бол өндөр амжилт гаргах, зовлон гуниггүй сэтгэлийн амар амгаланг олох, ажлын талбар дээр олон шийдвэр гаргах чухал үе юм. Ойрын хугацаанд хүнд ажлын ард гарах ба найз нөдийнхөө тусламжтайгаар гаргасан алдааныхаа хохирлыг барагдуулж баярт мэдээ дуулна. Өвчтэй хүмүний биеийн байдал дээрдэж богино хугацаанд өвчин нь илаар болно.
Ус хараад усандаа сэлж байгаагаар зүүдлэгч хүмүний машид хохирол дагуулсан ажил нь бүтэж эхэлнэ. Өөрөөс нь уравсан этгээд зайгаа тавьж өгч, зүүдлэгч хүмүн тайван амьдралтай болно. Зүүдлэгч хүмүний ажил үйлс тэгширч, бүтэшгүй гэж санаж байсан асуудлуудын орооцолдоо тайлагдана.

УС ХАРААД УСАНД ШУМБАЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЛЭХ

Зүүдлэгч хүмүн айл гэртээ ч тэр, ажил албандаа ч тэр амар амгалан байж, ажлын амжилт гаргана. Сайн үйлийнхээ хариуд машид сайхан нөхөрлөл тогтооно. Сайн хүмүнтэй золгож, харилцаагаа улам дотно болгосноор богино хугацааны дараа гэрлэх талаар ярьж эхэлнэ. Усанд гүнзгий шумбан орох нь ах дүүсийнхээ аль нэгтэй хамтарч их үйлс бүтээхийг бэлгэддэг. Өндөр амжилт гаргах, сайн мэдээ дуулах, хайрт хүмүндээ тусламжийн гараа сунгах, урвалт шарвалт, хорон муу явуулгыг эс хамааран олз омог олохыг бэлгэднэ. Мөн сайхан харилцаа эхлүүлнэ.

УС ХАРСАН БОЛОВЧ УУХГҮЙ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЛЭХ

Шударга бусыг биеэр мэдэрч, муу мэдээ дуулна. Хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй байх, үүнээс болж хамтран ажиллаж байгаа хүмүнтэйгээ муудах, дарамт үзүүлэгч этгээдээс болж ажил дээрээ маш хүнд байдалд орох, үйл ажиллагаа нь хэвийн байсан төсөл хөтөлбөр голдрилоосоо гарах, дургүй хүнтэйгээ ажиллах болон сэтгэлээр унах зэргийг зүүд

тань зөгнөж байна. Ус харсан боловч уухгүй байгаа хэн нэгнийг зүүдлэх нь гартаа байгаа өндөр ашигтай боломжийг ашиглаж чадахгүй байгааг, эхлүүлсэн ажил нь өрсөлдөгчдийнх нь явуулгаас болж дээсэн дөрөөн дэр дэнжигнэж байгааг илтгэнэ. Шударга бус байдал, сэтгэл зүйн болон хөрөнгө чинээний хүнд байдал үүсэн бий болж, муу үр дагавар дагуулсан гэрээ хэлэлцээр хийх нигууртай.

ГАЛ БОЛОН УС ЗҮҮДЛЭХ

Зүүдлэгч хүмүн хохирол үзэх магадлал бүхий ажлаас амжилттай мултарч гарах, өрсөлдөгчид нь ухсан нүхэндээ өөрсдөө унах, урт хугацааны ажилд ханцуй шамлан орох зэргээр уг зүүдийг тайлна. Гэртээ гал болон ус байгаагаар зүүдлэх нь сайн мэдээ авснаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болж, ахмад хүмүн зочлон ирж асуудлуудыг нь шийдэж өгөх, шинэ байранд орох, муу зуршлаасаа салах, аян замдаа сайн явах зэргийг бэлгэддэг. Мөн их хэмжээний олз омог олно.

БУЦАЛЖ БАЙГАА УС ЗҮҮДЛЭХ

Дотна харилцаа үүсгэх, шинэ танилтай болох, гэрийнхэнтэйгээ дурсамжтай өдрийг өнгөрөөх, талавлөсөн ажил өндөр ашигтай байхын бэлгэдэлтэй. Данхтай буцалж буй ус нь тогтвортой, сайхан амьдралтай золгох, хэрэг төвгийн учир зангилаа олдох, эв эвдэрсэн хүмүнтэйгээ эвлэрэх зэргээр тайлагдана

УРСАЖ БАЙГАА ХАР, ЦАГААН УС

Урсаж буй хар ус нь ээж аав, эхнэр нөхрүүд хоорондоо муудалцах, мөнгөний гачигдалд орох, таагүй явдалтай учрах, хэл ам хэрүүл тэмцэл хийх, ажил хөдөлмөрөө алдах зэргийг анхааруулна.
Харин цагаан ус нь сэтгэл зовоосон асуудлуудын гогцоо тайлагдах, зовсны эцэст уужуу амьсгаа авах, өндөр ашигтай ажил эхлүүлэх, олон ажлын байр бий болгох зэргийн сайны ерөөлтэй.

ДАЛАЙ ЗҮҮДЛЭХ

Зүүдэндээ далай харах нь хөрөнгө чинээний хувьд эрх чөлөөнд хүрэх, эд болон амны хишигтэй байхыг бэлгэддэг. Хөрөнгө оруулалт, шинэ тавилга, хадгаламж зэргийг илтгэнэ. Олсон мөнгө тань гарын салаагаар урсан алга болохгүй. Шинэ шинэ боломжууд үүд хаалгаа нээнэ. Далай зүүдлэгч хүмүний есөн хүсэл биелж, тэнгис далай мэт элбэг хангалуун, өнгөлөг өөдрөг амьдрах болно.

ЗҮҮДЭНДЭЭ УС ХАРАХ БОЛОХ УУХЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТАЙЛАЛ

Тухайн хүмүн хэн нэгний тусламжийг эрэх үед энэ хүсэл нь зүүдэнд нь тусаж байж болно. Тухайн хүмүн эд хөрөнгөний биш, сэтгэл зүйн тусламжийг хэн нэгнээс хүлээн байна. Тэнгэрт хальсан дотны хүмүнээ, аль эсвэл хайртай хүмүн, гэр бүл, эх орноо дурсан санагалзаж байгаа ч байж болох юм. Өөрөөс нь үл хамаарах тохиол учрал, амьдралын шаардлага, өөрт нь үүрүүлсэн хувь тавилангаас болж зовон шаналж байгаа хүмүн ус ууж байна гэж зүүдлэх тохиол бий.

Зүүдлэгч хүмүн энэ цаг хугацааны мөчлөгт өөрийнх нь сэтгэлийг өргөх, амьдралд итгэх итгэл найдварыг нь буцаан авчрах сайн сайхан явдал тохиохыг тэсгэлгүй хүсэн хүлээн байна.