Нийтэлсэн: admin

Ханиадны цай гэртээ хийх аргууд

Бараг хүн бүрийн мэддэг цай

– нимбэг 1ш

– цагаан гаа (би нунтаг цагаан гаа хэрэглэв 1а.халбага) 1-2 хурууг нимгэн хэрчээд хийж болно (багасгаж болно)

– цэвэр зөгийн бал

Нимбэгээ маш сайн угааж цэвэрлэнэ. Нимгэн нимгэн хэрчээд үрийг нь аваад жижиглэж хэрчээд сонгосон шилэндээ хийнэ. Цагаан гаагаа нэмж хийгээд сайтар хольж өгнө.

Цагаан гаа нь нимбэгний шүүсийг илүү их ялгаруулж өгдөг тул шингэний хэмжээ ихсэхийг анхаараарай. Яг л синнамон алимны шүүсийг ихээр ялгаруулдаг шиг гэж ойлгоход болно.

Ингээд зөгийн балаа бага багаар хийж сайн хөдөлгөж, шилээ таглан доош харуулж хэсэг тавих маягаар өтгөн шингэнийг нь сайтар хольж өгнө. Миний хэрэглэдэг зөгийн бал нилээн өтгөн тул би ингэж холидог.

Ингээд шил дүүрсэн бол болжээ.

Би энэ цайг удаан хадгалахаар ер хийж байгаагүй. Яг хэрэгцээтэй үедээ найруулж бэлтгээд хэрэглэдэг.

Мөн зөгийн балтай тул бага насны хүүхдэд хэрэглэхгүй.

Чацаргана


Би ихэнхдээ чацарганаа ганжаар маш сайн няцалж байгаад чанадаг. Илүү өтгөн болдог бөгөөд хүүхэддээ уулгахдаа халуун бүлээнээр нэг аягийг нэг удаадаа уулгаад хөлсийг нь гаргадаг.

– 1 литр ус

– 250 гр хөлдөөсөн чацаргана

– 2 амны том халбага бор сахар

Мөн мандарин эсвэл жүржийн цай халуун бүлээнээр уулгахад ханиалга дарагдах нь хурдан байх шиг санагддаг.

Мандарин & жүржийн цай хийх жорыг маргааш хийхдээ оруулъя. Маш амттай.

* бүр бага насны хүүхдэд өгөөд дэмий

Жүржийн цай гэртээ бэлтгэх

– 1 ширхэг томхон жүрж

– 4 амны том халбага сахар

– 1 амны жижиг халбага нимбэгний шүүс

– 1 аяга ус

Эхлээд жүржээ маш сайн угаана. Жүржнийхээ 2 захых нь хэсгийг тайрч аваад нимгэн нимгэн зүснэ.

Саванд жүрж, ус, сахар, лемоны шүүсээ хийгээд буцлангуут нь галаа нилээн багасгана. Манайх 12 хамгийн их нь би 4-5 хавьцаа болгож багасгадаг.

Ингээд үе үе модон хутгуураар хутгаж 35-45 минут орчим зөөлөн галаар болгоно. Өтгөрөөд жимс нь нилээн зөөлрөөд ирэх үед гаргаад савлаад болоо.

Энийгээ аяга халуун усанд уух хэмжээгээрээ 1-2 халбагыг хийэ хутгаад халуунаар нь ууна. Хүсвэл зөгийн бал цайндаа нэмж болно. Мөн үүнийг мандаринаар хийж болно.

Жич: сахарнаасаа хасч болно шүү манайхаан, мөн шилээ ариутгахаа мартав аа

Аньсны цай

Манай гэр бүлийн хувьд сүүлийн 3 магадгүй 4 жил аньсыг жилийн турш хэрэглэж байгаа. Эхэндээ бага багаар чанаж нухашлаж савлаж хадгаладаг байсан бол сүүлдээ том том шилээр нь хийдэг болсон.

Зиа ингээд анхаарах зүйлс:

Аньс угаах

Хүйтэн усанд угаах нь элдэв хорхой юм хум байвал амархан цэвэрлэхэд тусалдаг.

Их бохирдолтой гэж үзвэл усандаа багахан сода хийж уусгаад жимсээ хийж хэсэгхэн байлгаад зөөлөн хөдөлгөж жимсээ няцлалгүйгээр зайлна. Ингээд дахин хүйтэн усаар зайлаад болоо.

Ингэж угаахад усруу жимсийг хийх үед шуугих, хөөсрөх үзэгдэл жимс иссэн эсэхээс хамааран үзэгдэх болох ч хэт их тод байвал жимсийг уксусаар зайлсан байх магадлалтай юм. (гэртээ туршиж үзэж болно)☝️

Аньсны өтгөрүүлсэн нухаш бэлдэх

1кг аньсанд 600гр орчим сахар хийнэ (цагаан, бор, кокосны гээд өөрсдөө сонгоорой) ямар ч сахар хийгээгүй тохиолдолд жимс өөрөө амархан хөгц үүсдэг. Үүнийг ч бас өөрсдөө туршаад үзээрэй.

Аньсандаа сахараа хийж сайтар хутгаж холиод таглаад хонуулна, өглөө сэрхэд багахан хөөс үүссэн байх тул хамж авна. Үүнийгээ гал дээр тавьж зөөлөн галаар хутгасаар байгаад буцалгана. Ус нэмэхгүй. Дөнгөж буцалгаад галаас авна. Үнэхээр энэ үйлдэлд итгэж чадахгүй амархан мууднаа гэж бодоод байвал үсрээл 1 минут буцалга. Аньс буцлах явцдаа маш амархан с витаминаа ууршуулж алддаг жимс юм гэнэ лээ. (Домчийн судар номоос уншсан)
Найдвартай удаан хадгалъя гэвэл жоохон нимбэгний шүүс хийж болноо. Би гэхдээ 1 л удаа хийж байсан ер нь хийдэггүй.

Ингээд багахан хөргөөд сайн миксердээд угааж аритгасан шилэндээ савлаад хийгүй таглана.

Эхний ээлжинд жижгтэр шилнүүдэд хийгээд хэрэглээд үзээрэй. Би бол мууддаггүйд нь итгэлтэй болчтхсон болохоор том саванд ч хамаагүй савладаг.

Анхаарах зүйлс:

1. Хүчтэй сэгсрээд байхгүй💨

2. Хөргөгчнөөс гаргаад тасалгаанд мартаж удаахгүй

3. Үргэлж цэвэр халбагаар хутгана 🥄(халбаганы ёроолоо долоочихоод дахиж халбагдах нтр үйлдэл огт байж болохгүй, хүүхдүүд, аав нар ингэх гээд байдаг шүү)

4. Халуун усанд хутгасан халбагаараа хутгахгүй хөргөж байж хутгаж авна

5. Шилэн доторх жимсээ хутгахгүй🌪

Зиа энэ хэдийг баримталчихад миний хэлээд байгаа олон сарыг даана.

Аан харин энэ аргаар бөөрөлзгөнө, нэрс зэргийг хийхэд илүү хурдан хөгц үүсч байсан жимсгэнээсээ болж байна уу гэж бодсоон.

Жимсний компот

Алим

Үзэм

Чавга

Жимсний дурын хэмжээгээр сонгоод жимснээсээ 2 дахин их ус хийнэ. Зөөлөн галаар дөнгөж буцалгаад салгана. Жижиг халбага синнамон нэмнэ. Ингээд бүрэн хөртөл нь таглаатай чигт нь хандална.

Үзэмний шүүс мөн л ханиадтай үед зүгээр байдаг. Огт сахар нэмэлгүй энэ аргаар хандлаад л бэлдчихнэ. Кали, кальци, А болон В витамин, магни ихээр агуулагдаж байдаг тул өвлийн улиралд ханиадтай үед хэрэглэхэд их аятайхан байдаг.

Олон хоног дарааллаж өгөхгүй.

Tuya Narangerel