Нийтэлсэн: admin

Үр минь чи миний өчигдөр хүссэн залбирал юм

Үр минь чи миний өнөөдөр авсан бэлэг юм


Үр минь чи миний өтлөхөд түших таяг юм

Үр минь чи миний буцахад үдэх бурхан юм

Амьдийн диваажин алган дээр ирсэн нь чи

Амрагийн тэнгэрт мандсан нар нь чи

Үнэнээс олсон ганц үнэн минь чи


Үхэлээс харамлаж өөртөө өмчилсөн нь чи

Уйлж болохгүй шүү хайр минь


Урвайж явахгүй шүү үр минь

Гандаж унахгүй шүү үр минь


Гундаж бөхийхгүй шүү хайр минь

Үр минь би чинийхээ


Үндэс болсоор оршиноо…