Нийтэлсэн: admin

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд энэ сарын 3-ны өдрийн 12:00 цагийн орчимд автобус шатжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 12:50 цагт хүлээн авч,

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 12:56 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Шаолин SLG6759” загварын дунд оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.