Нийтэлсэн: admin

Өчигдөр машиныхаа дугуйг солиулах гээд гарав. Орой болцон гадуур дугуй засварууд ихэнх нь хаалттай. Явж явж нэг дугуй засвар олов өө.

Тэгсэн 2 хөөрхөн хүү ахаа юу хийлгэх вэ?

гээд л ирж байна шүү. Ах нь 4 дугуй солиулнаа том хүн байгаа юм уу?

гэсэн том хүн байхгүй ээ бид 2 сольчихноо ахаа санаа зоволтгүй найдвартай гээд л данхраад, торцовоо бариад л шууд ажилдаа оров. Би ч дотроо за даа энэ 2 чадах юм болуу гэж бодоод хөл гараа гэмтээчихвий гээд санаа зовоод нэг л хэцүү байв өө.

Тэгээд 2 дүүг ажлаа хийж байх хооронд би жаал жуул юм асуунгаа хамт хамжиж дугуйгаа солив. 2 дүүг Баяраа , Жавхаа гэдэг. 2лаа 8р ангид сурдаг найзууд.

Нэг нь 13р сургуульд нөгөө нь 47р сургуульд сурдаг гэв. Өөрсдөө хичээлийнхээ хажуугаар дугуй засвараа ажиллуулдаг гэхээр нь би ч дотроо за бүлтрээд байнадаа л гэж бодлоо. Гараад хажуугийн түцний хүнээс асуутал нээрээ л 2лахнаа зунаас хойш ажиллуулж байгаа гэнэ шүү. Ажлаа тун хурдан шуурхай чанартай хийдэг дээрээс нь ухаалаг гэж жигтэйхэн хэл яриа нь соёлтой боловсон, хүмүүжилтэй хүүхдүүд байналээ.

Манай 2 сард түрээсэндээ 600000 төгрөг төлдөг гэсэн шүү. 8р ангийн 2 хүү амьдрах гэж ингэж тэмцэж хөдөлмөрлөж байгааг хараад өөрөөсөө ичих шиг болж 2 дүүгээр үнэхээр бахархаж, өхөөрдөж, хайр хүрсэн…

Найзуудаа 2 дүүд очиж орлого оруулаарай! Монголын маань ирээдүйг гэрэлтүүлэх эрс бэлтгэгдэж байна лээ шүү!!

Хүйтний ам наашилсан энэ үед хүн болгон л машиныхаа аюулгүй байдлыг базааж байгаа байх.

Хаяг: Өргөө кино театрын арын замаар яваад энхболдын замын уулзвар байдаг юм байналээ.

Цааш нь share хийгээд найзууддаа түгээгээрэй!

Via Khashaa