Нийтэлсэн: admin

20хон настай би яагаад Солонгост хар ажил хийж байгаа юм бэ?

Миний үеийнхэн энд бүгдээрээ сурах гэж л ирдэг. Би Монголдоо сурах гэж үзсэн л дээ. Даанч санхүүгээрээ дэнчин тавиад сурах гэсэн боловч манай улсын дээд боловсролын чанар ямар байгаа билээ гэж бодсон. Монголдоо боловсрол эзэмшсэн 2ч томоохон дифломтой хүн надтай хамт Солонгосруу явах гээд оочерлож байсан. За энэ бүгдийг ярихаа больё.

Нийгэмрүүгээ буруугаа чихэхээ больё гэж бодсон ч энэ хараал идсэн хөгшин улс төрчид биднийг ийм байдалд хүргэлээ. Энэ бол яалтчгүй зөв. Хэрвээ зөв зам зөв бодлого, новшын хувиа хичээсэн зан байхгүй байсан бол бид ингэж амьдрахгүй байсан.


~Тэгвэл одоо яахын бэ?

Би яаж Монголдоо эзэн байж сайхан амьдрах вэ?

Хэзээнээс би нохойн гөлөг, новшоороо шибалаараа дуудуулахаа больж, жоомтой ижилдэн дасаж амьдрахаа болихуу? Одоо хангалттай энэ 20оны сонгуулиар л бүгдийг зөв замд оруулах хэрэгтэй. Найзууддаа хандаад хэлье. Хөгшөөн чи 20настай бол улсдаа санаа зовж эхлэх цаг чинь хэдийнээ ирсэн.

Цаашдаа бид л энэ нийгмийг үргэлжлүүлэн авч явна. Чиний 40 насны амьдрал сайхан байхуу үгүй юу гэдэг чинь энэ одоогийн улс төртэй уялдаатай болчихсон.

 

Миний чиний амьдрал бидний гарт ирчихлээ гүйцээ!!!