Нийтэлсэн: admin

Хүнтэй суухаасаа өмнө арчаатай бол!

Ганц бие байхдаа наргиж авах биш гэрийн ажил сур, хувийн зохион байгуулалтаа сайжруул-ядаж хамтын амьдрал дээр гарахад хүнд саад болохгүй, хүүхэд гаргаад ч олон зүйл амжуулаад сурчихвал гэр бүлийн хэрүүлийн 40% ок.

Сургуульд сур, карьераа тогтсон байр сууринд аваач тэгвэл анх эхлэж суурь босгох гэж гэрээсээ олон цагаар алга болоод байхгүй тул хэрүүлийн 20% ок.

Ар гэрийнхэнээрээ тэжээлгэхээ больж бие даа. Тэгвэл суух хүнээ ч өөрийгөө хайрладаг хүнд санхүүгийн хэрүүл гараад байхгүй хэрүүлийн 10% ок.

Гэрийнхээ тойрон хүрээллээс гарч бусад хүмүүстэй харьцаж сур. Шинэ соёлд дадаж хадмуудтайгаа зохицоход дөхөм болно. 10% ок

Гоо сайхандаа анхаарч сур, өөрийнхөө биедээ арчаатай хүн гэр бүлдээ анхаарч үлгэр жишээ болж, дур булааж гоё мэдрэмж төрүүлсэнээр эсрэг хүйстэний татагдах мэдрэмж тх байх тусам хэрүүлтйн 10% ок

Ингээд бодохоор бид өөрсдийнхөө ямар хүн гэдгийг хүнтэй сууж өөр хүнтэй хамтын амьдрал зохиож 24/7 хамт байж л бусдад нэмэр болдог хүн үү, гай болж залхаадаг хүн үү гэдгийг мэдэж авдаг. Гэвч эртхэн гэр бүлийн хүмүүжлээр засагдаагүй, сураагүй арчаагүй байдлаасаа болж харилцаандаа дур гуталт үүсгэж цаг хугацаа болоод хүүхэд хохироох асуудал гаргадаг тохиолдолд дэндүү их байна.

Хүнтэй суулаа гээд биедээ тус нэмэр болж хамтдаа зүтгэх гэж ханьсдгаас хүнд юм уу өөртөө төвөг удах гэж наалдахыг хэлэхгүй байх. Хүн ганцаараа ч зовж чаддаг юм.
Memu Tsogbayar
WONDERWOMAN GROUP