Нийтэлсэн: admin

Улсын онцгой комисс хуралдаж гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэн 57 настай эрэгтэйгээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ авна.

Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан гэлээ.