admin Нийтэлсэн: admin

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа шалгарсан 33 настай Криштиано Роналдо сүүлийн хэд хоногийн турш дуулиантай гэмт хэрэгт нэр холбогдон, тэдгээртэй нь холбоотойшинэ баримтууд цацагдсаар байна.

 

 

 

 

АНУ-ын иргэн, 34 настай Кэтрин Майорга түүнийг хүчингийн хэрэгт буруутган, шүүхэд хандсан. 2009 онд буюу есөн жилийн өмнө Лас-Вегасын Palms Casino Resort зочид буудлын ариун цэврийн өрөөнд Роналдод хүчиндүүлсэн гэх бүсгүй Германы Der Spiegel сэтгүүлд ярилцлага өгснийхөө дараа албан ёсоор шүүхэд гомдол гаргасан юм.

 

 

 

Тэгвэл энэ удаа Роналдо Майорга хоёрын Лас-Вегасын Sin Sity шөнийн клубт хамтдаа бүжиглэж буй бичлэгийг Их Британийн The Sun дэлхий нийтээр цацлаа. 2009 оны зургадугаар сард хөлбөмбөгийн улирал өндөрлөж, амралтын байдалтай байх үедээ Роналдо Майоргатай клубт танилцаж, дараа нь зочид буудалд урьсан гэдэг.

 

 

 

Харин хүчингийн хэрэг хийсэн эсэх тухай бол алдарт хөлбөмбөгч “Үгүй ээ, миний нэрийг ашиглаж мөнгө олох гэсэн арга” гэж мэдэгдсэн. Гэвч хэрэг явдал болсноос хойш зургаан сарын дараагаар Роналдо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан Кэтрин Майоргад 375 мянган ам.доллар өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Үүнийг хэвлэлүүд Майоргаг дуугүй байлгахын төлөө төлсөн мөнгө гэж тодорхойлох болсон.

 

 

 

Ямартай ч алдартай хөлбөмбөгчийн шөнийн клубт бүжиглэж буй бичлэг тэдний уулзалтын хөдөлбөргүй нотолгоо болоод байна.

 

 

 

 

 

 

 

 

 

error: Content is protected !!