Нийтэлсэн: admin

2019 оны 03.26 ны 22.50 минутанд БГД-ийн 11-р хороо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унах гэж байсныг харсан.

Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Нямбаатар авхаалж самбаа гарган цонхон доор нь амжиж очин, машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван гэмтлийн эмнэлэгт түргэн шуурхай хүргэж эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна.