Нийтэлсэн: admin

Гэргийдээ битгий уурла

Гэнт амьдралд чинь гэгээ татуулж ирсэн хүн цэцэг

Гэнэн хонгор үрийг чинь тээж тѳрүүлсэн сүүн цэцэг

Ганцхан олдох залуу насаа чамд зориулсан бэр цэцэг

Гал шиг ассан залуу насандаа эр хүн та омголон байж болно

Харцнаас нь хайр гэрэлтдэг гэргийдээ хэзээ ч битгий уурла

Чамд ѳгсѳн хайр нь ямар агуу билээ бодоод үз

Чанга дуугаар битгий уурла зочсондоо дэлбээгээ хумидаг юм

Чиний тѳлѳѳ цохьлох тэр зүрх рүү хатуу үг битгий хэл

Чамтай цуг барьцалдсан үндэс нь бага багаар сулардаг юм

Амьдралыг чамаар дүүргэж хардаг нүднээс нь нулимс бүү унагаа

Аажим аажимаар ширгээд амин хѳрс нь хатдаг юм

Ахиж чамаас ѳѳр хүнийг хайрлахгүй гэсэн сэтгэлийг нь голд нь ортол бүү гомдоо

Амьсгалаар чинь ургаж байсан дэлбээ нь нэг нэгээр унадаг юм

Тийм болохоор эр хүн та сайн бодоод үз бүсгүй хүн чинь яг цэцэг шиг

Тансаг сайхан нүд алдам гоёмсог хэрнээ хамгийн эмзэг байдаг юм

Тэнгэр заяат эрчүүд минь гэргийдээ хэзээ ч битгий уурла

Г.Алтансүх