admin Нийтэлсэн: admin

25 наснаас эхлэн серумыг арьс арчилгаандаа заавал хэрэглэх шаардлагатай болдог. Гадуур худалдаалагдаж байгаа серумууд хэт үнэтэй байдаг учир үүнийг оронд нь хэрэглээд үзээрэй гэж зөвлөж байна.

 

 

Алое вера гелийн ач тус

 

Арьсыг маш сайн чийгшүүлнэ

 

Булбарай зөөлхөн болгоно.

 

Батганы сорви нөсөөг бүдгэрүүлнэ

 

Өнгөлөг болгоно

 

Бүх төрлийн арьсанд тохиромжтой

 

Е витамины ач тус

 

Чийгийг хадгална

 

Арьсыг эрүүл байлгана

 

Батганы сорвийг бүдгэрүүлнэ.

 

Чийгшүүлэгчийн ач тус

 

Арьсыг чийгшүүлнэ

 

Хуурайшилтаас сэргийлнэ.

 

Танд хэрэгтэй зүйлс:

 

• Е витамин

• Aloe vera гель

• Өөрийн тань арьсанд тохирдог ямар ч чийгшүүлэгч тос байж болно.

 

 

Тал цайны халбага алое вераг жижиг аяганд хийнэ.

 

Мөн дахин тал халбага чийгшүүлэгч тосноосоо нэмж өгнө.

 

 

8-10 дусал Е витамин нэмээд л болоо.

 

 

Чих ухагч хөвөнгөөр хооронд нь хутгана.

 

 

 

Серумаа өдөрт 2 удаа хэрэглэж болно эсвэл зөвхөн орой унтахын өмнө түрхсэн ч болно. Би бол хэрэглээд 7 хоногын дараагаас үр дүнг нь мэдэрсэн. Арьсыг маань гайхалтай чийгшүүлж ядарсан цонхигор төрхийг өөрчилсөн юм. Хэрвээ арьс тань хэт хуурай бол серумаа түрхсэний дараа чийгшүүлэгч тос нэмж түрхэж болно. Ямар ч төрлийн арьстай хүнд хэрэглэхэд тохиромжтой.

error: Content is protected !!