admin Нийтэлсэн: admin

Хэд хоногын өмнө интернет ухаж яваад энэхүү гайхалтай маскыг туршиж үзсэнээ та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Орц найрлага нь тун энгийн учир хийхэд ямар нэгэн хүндрэл учирахгүй байх. Суларсан өнгөө алдаж буй арьсанд гайхалтай үр дүнтэй гээч.

 

 

• Нунтаг алионд ( томоохон сүлжээ дэлгүүрүүдээр байгаа) – 1 цайны халбага

 

• Зөгийн бал – 1 цайны халбага

 

• Мандарин – 1 ширхэг

 

Нунтаг алмондоо аяганд хийнэ.

 

 

Мандаринийхаа шүүсийг бүрэн шахаж өгнө.

 

 

Ингээд 1 цайны халбага зөгийн балаа нэмж хутгана.

 

 

 

Хутгах үед өтгөн байвал зөгийн балнаасаа бага зэрэг нэмж шингэлээрэй.

 

 

 

Нүүрээ бүлээн усаар угаасны дараа нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.

 

10-15 минут байлгасны дараа иллэг хийж арьсаа гуужуулна. Хамар болон эрүүний хэсэгтээ сайтар иллэг хийж өгөөрэй. Бүлээн усаар угаагаад хуурай алчуураар хаттал нь дарж арчаад тоникоор цэвэрлэн, чийгшүүлэгч тосоо түрхэж өгнө.
Нунтаг алмонд нь тус маскны гол түлхүүр бөгөөд витамин, эрдэсээр баялаг сүперпүүд юм. Алмонд нь арьсыг гайхалтай чийгшүүлж тэжээлээр хангадаг. Мөн хөгшрөлтийг удаашруулж, үрчлээнээс сэргийлнэ.

Зөгийн бал нь арьсны чийгийг хадгалж, зөөлхөн толигор болгодог ба нөсөө толбо, батгыг арилгах антиоксидант агуулсан байдаг. Цитрусын хүчил нь батганы сорви, нөсөө толбыг цайруулж арьсыг чанга, сэргэг болгодог байна.

За тэгээд шинж жилд орох гэж байгаа бол 7 хоногын өмнө энэ маскнаас 2-3 удаа тавьсан байхад гялтайсан амьтан болно шүү дээ.

error: Content is protected !!