Нийтэлсэн: admin

Зуны турш аяласны үр дүнд биндний сэвх тодорч, бага зэргийн нөсөө толбо үүсдэг. Үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг туршаад үзээрэй. Танд таалаана гэдэгт итгэлтэй байна.

 

 

Төмс нь арьсыг хоргүйжүүлдэг ба нөсөө толбыг арилгах эрдэс, витамин, антиоксидантаар баялаг. Төмс нь нөсөө толбо, нүдний доорх хүрээнд олон зуун жилийн турш хэрэглэгдсээр ирсэн юм. Өргөстхэмх нь арьсыг гүнчийгшүүлнэ. Арьс чийгээр дутагдах үед нөсөө толбо үүсдэг. Иймэас тогтмол гүн чийгөгч байх шаардлагатай. Харин Лимоны шүүс нь байгалын цайруулагч юм.

1 жижиг төмс

1 жижиг өргөст хэмх

Лимоны шүүс

Төмсөө арилгаад үрнэ. Үрсэн төмсөө блендэрт хийж блендэрдэнэ. Өргөст хэмх, лимоноо нэмээд дахин блендэрдэнэ. Бэлдмэл маань шингэн болох ёстой учир өтгөн байвал өргөст хэмхнээсээ нэмээрэй. Мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Нэг ширхэг мөс авч нөсөө толботой хэсгээ үрнэ. Бүхий л нүүр болон хүзүүгээ үрсэн ч болно. Танд гайхалтай арьсыг бэлэглэнэ. 1-2 минутын турш үрсний дараа бүлээн усаар угаагаарай. Өдөрт 1-2 удаа хэрэглэж болно. 3-4 хоногийн дотор үр дүнг нь мэдэрнэ. Нөсөө толбо тань аажмаар багасч байгааг анзаарна. Ямар ч нөсөө толбогүй болох хүртлээ хэрэглээрэй.