admin Нийтэлсэн: admin

Нөсөө гэдэг нь арьсны меланины хэмжээг ихэсгэж арьсан дээр хар бараан толбо болж илэрдэг өвчин юм. Нарны туяа, жирэмслэлт, эрүүл мэндийн байдал, хөгшрөлт, гэмтэл зэрэг нь меланинд нөлөөлж арьсан дээр бор толбо үүсгэдэг. Энэ удаад гэрийн нөхцөлд нөсөө арилгах аргыг хүргэж байна.

 

ЗӨГИЙН БАЛ

 

 

Зөгийн бал нь бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Шарх, сорви, батганд онцгой сайн юм.

Нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ.

1-2 цаг байлгаад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Ингээд чийгшүүлэгч тос түрхэж өгнө.

Цэвэр зөгийн балыг өдөр бүр хэрэглэснээр хэдхэн долоо хоногт л үр дүнгээ өгнө.

 

Vitamin E

 

Е витамин нь арьсны витамин гэдгээрээ алдартай билээ. Арьсыг нөхөн сэргээж, хамгаалахад туслах антиоксидант юм. Мөн үрчлээг арилгаж, нөсөө толбогүй арьстай болоход тань тусална. Их өтгөн бүтэцтэй учир шингэлэхийг хүсвэл кастор эсвэл оливийн тостой хольж хэрэглэж болно.

Оливийн тос – 1 цайны халбага

Vitamin E – 1 капсул

Оливийн тос, Е витаминаа хольж хэрэглэнэ.

Е витаминаа хагална.

1 цайны халбага оливийн тосоо нэмж хутгана.

Нөсөө толботой хэсэгтээ хурууныхаа өндөгөөр түрхэж өгнө.

Орой нь түрхээд өглөө нь угаана.

Нөсөө толбоо арилтал өдөр бүр түрхээрэй.

 

Кастор тос

 

 

Касторын тосыг /Ricinus communis/ МЭӨ 1550 онд эртний Египетчүүд эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан. Касторын тос нь үс ургаалах, хаг болон хуйхны асуудал, үс өтгөрүүлэх, чийгшүүлэх, салаалах, сормуус уртасгах, хөмсөг ургаалах, хуурайшиж гэмтсэн арьс хумсанд тэжээл өгөх зэрэг олон төрлийн зориулалтаар ашигладаг.

Жич: моносын эмийн сангуудаар 10,000 гээд зарж байна лээ. Орос бараа зардаг хүмүүст илүү хямд байсан.

Хүйтэн тосоо хөвөнд шингээнэ.

Нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ.

Бага зэргийн массаж хийж байгаад 5-10 минутын дараа арчиж авна.

Үүний дараа зөөлөн бүтэцтэй цэвэрлэгч хөөсөөр угаана.

Чийгшүүлэгч тосоо түрхэхээ.бүү мартаарай.

Хүссэн үр дүнд хүртлээ өдөрт 2 удаа түрхээрэй.

 

Хэрчсэн төмс

 

Төмс нь арьсыг хоргүйжүүлдэг ба нөсөө толбыг арилгах эрдэс, витамин, антиоксидантаар баялаг юм. Төмс нь нөсөө толбо, нүдний доорх хүрээнд олон зуун жилийн турш хэрэглэгдсээр ирсэн билээ.
Төмсөө хальсалж хэрчээд нөсөө толботой хэсэгээ 1-2 минут зөөлөн үрж өгнө.
10-15 минутын шүүсийг нь хаттал байлгаад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Өдөрт 2-3 удаа хэрэглээрэй.

error: Content is protected !!