admin Нийтэлсэн: admin

Бидний бэлтгэсэн сонжоо нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд дөнгөж танилцсан хэн нэгний талаар багахан ч гэсэн мэдээлэл авахад тань тус болох болно гэдэгт итгэж байна.

 

 

1Дугуй нүүртэй хүмүүс

Гадна талаас нь тэднийг харахад гэнэн цайлган даруу мэт харагдах боловч орондоо орохоороо жинхэнэ эм бар л гэсэн үг. Мөн тэдний дийлэнх нь унтахдаа их хурхирдаг байна.

2Ромбо хэлбэрийн нүүр

“Psychological Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар ийм нүүрний хэлбэртэй хүмүүс хөөрхөн, мөн хүчтэй байдаг гэнэ.

3Том нүдтэй хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?

Жижигхэн духтай, өндөр хөмсөгтэй, том нүдтэй хүмүүс бусдын саналтай санаа сайн нийлдэг, нийтэч нөхөрсөг зантай байдаг юм байна.

4Дөрвөлжин нүүртэй бол?

“Psychological Science” сэтгүүлд мэдээлсэнээр өндөр шанаа, өргөн духтай хүмүүс төрөлхийн удирдагч байхаар төрсөн байдаг гэнэ. Ийм хэлбэрийн нүүртэй хүмүүс голчлон түрэмгий нэгэн байдаг гэдгийг Брокын Их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэдний судалгааны үр дүнгээр эрэгтэй хүний нүүр өргөн болохын хэрээр илүү түрэмгий болдог байна.

Ийм нүүрний хэлбэртэй даргатай компаний санхүүгийн байдал бусад компаниудынхаас хамаагүй дээр байдаг ажээ.

 

5Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс

“Archives of Sexual Behavior” сэтгүүлд бичсэнээр зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс орондоо галзуу гэнэ. Секслогичдын олж тогтоосноор богино, өргөн нүүртэй хүмүүсийн бэлгийн дур хүсэл бусад хэлбэрийн нүүртэй хүмүүсийнхээс хавьгүй их байдаг ажээ.

Хүний зан төлвийг тодорхойлоход гадагшаа хүн, дотогшоо хүн гэсэн ойлголт чухал үүрэгтэй байдаг. Зүрхэн хэлбэрийн нүүртэй, шонтгор хамартай хүмүүс гол төлөв гадагшаа хүмүүс буюу бусадтай сайхан харилцдаг, нээлттэй хүмүүс байх нь олонтаа.

6Гонзгой буюу урт шөвгөр хэлбэрийн нүүр

Ийм нүүрэй хүмүүсийг азтай гэхээс яахав. Тэднийг миссийн тэмцээнд оруулахад яг тохирно. Бусдад халуун дулаан мэдрэмж төрүүлдэг болохоор хүмүүс таньтай сайн найз болохыг хүсдэг.

“Psychological Science” сэтгүүлээс явуулсан судалгаагаар энэ төрлийн хүмүүс асуудлыг шийдвэрлэх чадвар сайтай, ур чадвараа үргэлж хөгжүүлж байдаг нь илэрхий болсон. Тэд ямар нэгэн юмны жижигхэн хэсгүүдийг бус харин тухайн зүйлийг бүхэлд нь харах тал дээрээ ер бусын чадвартай байдаг ажээ.

error: Content is protected !!