admin Нийтэлсэн: admin

 

 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт 2017 оны арваннэгдүгээр сард оролцохдоо “Алтжин” группийн Ерөнхий захирал Г.Алтангийн хамаарал бүхий хүний байранд түрээсээр амьдардгаа, мөн Гүнт дэх ихэр хаусынхаа талаар ярьсан юм. Тэрбээр “Би хоёр хүүхэдтэй. Тэр байшингууд бол миний хүүхдүүдийнх. Зээл авч байгаагаа зарж байж л босгосон байшин. Сүртэй үнэтэй биш ээ. Үсрээд л 500 сая” гэлээ. Сэтгүүлч түүнээс “Та MCS-ийн барьсан түрээсийн байрандаа амьдарч байгаа юу” гэж асуухад Ц.Нямдорж сайд “Би сарын зардлыг нь л төлдөг. Цаад хүмүүсийг нь таньдаг юм. Чи мэдэж л байгаа шүү дээ. Наад байрыг чинь “MCS-аас хахуульд авсан” гэж Х.Баттулга сайд байхдаа намайг АТГ-т өгсөн. “Төлбөрийг нь төлөөд авсан байр” гэдгийг нь тогтоогоод тэд яаж ч чадаагүй. Одоо наадахиараа чи намайг ороогоод нэмэргүй” гэж уурлав.

 

 

 

Эх сурвалж: Нотой мэдээ сонин

error: Content is protected !!